Tuesday, April 11, 2017

ЖОРК


Жорк гэдэг нь Австралийн хөрөнгийн бирж дээр ашигт малтмалын хайгуулын тайланг зохицуулдаг, Австралийн Нөөцийг тайлагнах тухай хууль тогтоомжийг хэлдэг. Зөвхөн тус улсын хөрөнгийн биржид үйлчилдэг мэт сонсогдох хэдий ч өдгөө дэлхийн стандарт болтлоо тархаж, хөрөнгө оруулагчдын итгэл үзүүлэх гол шалгуур болоод буй юм. Товчхондоо бол орд газар, уурхайн нөөцийг тодорхой стандартаар баталгаажуулснаар хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгддэг. Хамгийн их итгэдэг цөөн хэдэн стандартын нэг нь ЖОРК (JORC нь Joint Ore Reserves Committee)  код гэсэн үг. Үүгээр тухайн ордын геологи, Техник эдийн засгийн үндэслэлд нь тулгуурлан нөөцийн хэмжээ, сорьцын ангиллыг тус тус гаргадаг байна.

ЖОРК кодыг 1980-аад оноос нэвтрүүлэн мөрдөж эхэлжээ. Энэ кодыг боловсруулж мөрдөх болсон нь хөрөнгийн зах зээл дээр гарсан залилангийн хэргээс үүдэлтэй. 1960-1970-аад оны үед Австралид Посайдон НЛ (Poseidon NL)-ын гэх алдарт залилангийн хэрэг гарчээ. 1969 онд Хөрөнгийн бирж дээр гарсан уг компани нөөцөө байн байн өсгөн зарлаж, тэр хэрээр хувьцааны үнэ нь маш өндөр өсөлтөд хүрсэн юм. Гэвч 1976 онд нөөцөө хуурмагаар нэмэгдүүлэн зарлаж байсан нь тогтоогдсоноор хувьцааны үнэ унаж, компани дампуурсан билээ. Багахан тодруулахад тухайн үед Ветьнамын дайн өрнөж байсантай холбоотой Никелийн эрэлт хэрэгцээ ихээхэн байж. Нөгөө талаас Канадын никелийн үйлдвэрлэлийн томоохон нийлүүлэгчийн нийлүүлэлт эрс багассанаар Лондонгийн зах дээр 1969 оны 11-р сард никелийн үнэ тонн тутамд 7000 фаунд болж рекорд үзүүлэв. 1969 оны 9 дүгээр сард Посайдон НЛ компани нь баруун Австралийн Лавертон дүүргийн Виндаррад томоохон хэмжээний никелийн орд илрүүлсэнээ зарласан юм.
Хөрөнгө оруулагчдыг ихээхэн эрсдэлд оруулсан энэхүү залилангийн хэрэг эрдэс баялгийн нөөцийг хөндлөнгийн үнэлгээ шалгуураар нарийвчлан тогтоох өндөр шалгуур хэрэгтэйг сануулсан хэрэг болов. Үүнээс үүдэн Австралийн хүдрийн нөөцийн хороо буюу ЖОРК-ийн хороо байгуулагдаж, нарийвчилсан шалгуур үзүүлэлт бүхий стандартыг боловсруулж, мөрдөх болов. Австралийн хүдрийн нөөцийн хороо нь 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Австралийн уул уурхай, металлургийн институт, Эрдэс баялгийн зөвлөл, Геологичдын институтын сайн дурын байгууллага юм. Мөн Австралийн хөрөнгийн бирж, Үнэт цаасны институт болон шаардлагатай гэж үзсэн бусад байгууллагуудаас урилгаар төлөөлөл оролцуулдаг байна.

Эл стандартын дагуу нөөцөө тогтоолгосноор тэд олон улсын хөрөнгийн биржүүдэд хөл тавих эрхээ олж авсан юм. Тухайлбал, өдгөө “Монголиан майнинг корпораци” Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаа арилждаг бол “Эспайр майнинг”, “Хүннү Коал”, “Занаду майнс” компани Австралийн хөрөнгийн биржид, “Саусгоби Ресурс” компани Торонто, Хонконгийн биржид, “Шарын гол” Монголын хөрөнгийн биржид тус тус хувьцаа гарган арилжиж байгаа.

Жич: Google-д нэг хүний ихээхэн будилж бичсэн байх магадлалттай зүйлийг багахан орчуулагатайгаар өөрийнхөөрөө эдит хийж, ерөнхий энгийн ойлголт бусдад өгөхийг хичээв. 


No comments:

Post a Comment