Tuesday, April 11, 2017

ЖОРК


Жорк гэдэг нь Австралийн хөрөнгийн бирж дээр ашигт малтмалын хайгуулын тайланг зохицуулдаг, Австралийн Нөөцийг тайлагнах тухай хууль тогтоомжийг хэлдэг. Зөвхөн тус улсын хөрөнгийн биржид үйлчилдэг мэт сонсогдох хэдий ч өдгөө дэлхийн стандарт болтлоо тархаж, хөрөнгө оруулагчдын итгэл үзүүлэх гол шалгуур болоод буй юм. Товчхондоо бол орд газар, уурхайн нөөцийг тодорхой стандартаар баталгаажуулснаар хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгддэг. Хамгийн их итгэдэг цөөн хэдэн стандартын нэг нь ЖОРК (JORC нь Joint Ore Reserves Committee)  код гэсэн үг. Үүгээр тухайн ордын геологи, Техник эдийн засгийн үндэслэлд нь тулгуурлан нөөцийн хэмжээ, сорьцын ангиллыг тус тус гаргадаг байна.

ЖОРК кодыг 1980-аад оноос нэвтрүүлэн мөрдөж эхэлжээ. Энэ кодыг боловсруулж мөрдөх болсон нь хөрөнгийн зах зээл дээр гарсан залилангийн хэргээс үүдэлтэй. 1960-1970-аад оны үед Австралид Посайдон НЛ (Poseidon NL)-ын гэх алдарт залилангийн хэрэг гарчээ. 1969 онд Хөрөнгийн бирж дээр гарсан уг компани нөөцөө байн байн өсгөн зарлаж, тэр хэрээр хувьцааны үнэ нь маш өндөр өсөлтөд хүрсэн юм. Гэвч 1976 онд нөөцөө хуурмагаар нэмэгдүүлэн зарлаж байсан нь тогтоогдсоноор хувьцааны үнэ унаж, компани дампуурсан билээ. Багахан тодруулахад тухайн үед Ветьнамын дайн өрнөж байсантай холбоотой Никелийн эрэлт хэрэгцээ ихээхэн байж. Нөгөө талаас Канадын никелийн үйлдвэрлэлийн томоохон нийлүүлэгчийн нийлүүлэлт эрс багассанаар Лондонгийн зах дээр 1969 оны 11-р сард никелийн үнэ тонн тутамд 7000 фаунд болж рекорд үзүүлэв. 1969 оны 9 дүгээр сард Посайдон НЛ компани нь баруун Австралийн Лавертон дүүргийн Виндаррад томоохон хэмжээний никелийн орд илрүүлсэнээ зарласан юм.
Хөрөнгө оруулагчдыг ихээхэн эрсдэлд оруулсан энэхүү залилангийн хэрэг эрдэс баялгийн нөөцийг хөндлөнгийн үнэлгээ шалгуураар нарийвчлан тогтоох өндөр шалгуур хэрэгтэйг сануулсан хэрэг болов. Үүнээс үүдэн Австралийн хүдрийн нөөцийн хороо буюу ЖОРК-ийн хороо байгуулагдаж, нарийвчилсан шалгуур үзүүлэлт бүхий стандартыг боловсруулж, мөрдөх болов. Австралийн хүдрийн нөөцийн хороо нь 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Австралийн уул уурхай, металлургийн институт, Эрдэс баялгийн зөвлөл, Геологичдын институтын сайн дурын байгууллага юм. Мөн Австралийн хөрөнгийн бирж, Үнэт цаасны институт болон шаардлагатай гэж үзсэн бусад байгууллагуудаас урилгаар төлөөлөл оролцуулдаг байна.

Эл стандартын дагуу нөөцөө тогтоолгосноор тэд олон улсын хөрөнгийн биржүүдэд хөл тавих эрхээ олж авсан юм. Тухайлбал, өдгөө “Монголиан майнинг корпораци” Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаа арилждаг бол “Эспайр майнинг”, “Хүннү Коал”, “Занаду майнс” компани Австралийн хөрөнгийн биржид, “Саусгоби Ресурс” компани Торонто, Хонконгийн биржид, “Шарын гол” Монголын хөрөнгийн биржид тус тус хувьцаа гарган арилжиж байгаа.

Жич: Google-д нэг хүний ихээхэн будилж бичсэн байх магадлалттай зүйлийг багахан орчуулагатайгаар өөрийнхөөрөө эдит хийж, ерөнхий энгийн ойлголт бусдад өгөхийг хичээв. 


Monday, February 20, 2017

ҮНДСЭН ХУУЛИЙН ТЭРГҮҮН ӨӨРЧЛӨЛТ

Дэлхийд анх АНУ-ын үндсэн хууль батлагдсанаас даруй 137 жилийн дараа 1924 оны 8 дугаар сарын 26 нд Монгол улсад одоогийн Улаанбаатар зочид буудлын сууринд манай улсын анхны засгийн газрын ордонд улс тунхагласны өдөр тохиосны учир Намын анхдугаар чуулганаар 6 бүлэг 50 зүйл бүхий анхны үндсэн хуулийг баталсан байдаг.
Харин 1940 оны 6 дугаар сарын 30 нд үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулан 12 бүлэг 108 зүйлтэй болгожээ. Уг хугацаанаас хойш 20 жилийн дараа буюу 1960 онд уг хуулийг шигшин бүлэг, зүйлийг нь багасгаж 10 бүлэг, 94 зүйлтэй болгосон байх юм.
Харин улс үндэстний төр, нийгмийн өөрчлөн байгуулалт хийсэн 1992 оны 1 дүгээр сарын 13 нд Парламентын засаглалтай, бүгд Найрамдах улс болсон тул үндсэн хуулиа тухайн засаглалын бүтэц, өөрчлөлтөд нийцүүлэн өөрчилсөн нь 6 бүлэг 70 зүйлтэй болж.
Улмаар энэ бүлэг зүйлийн өөрчлөлтийн тоон үзүүлэлтийг нь ажиглаваас анхны хуулийн бүтэц буюу бүлэг зүйлдээ эргэн иржээ. Агуулга, нийгмийн бүтэц зохион байгуулалтын хувьд онцгой өөрчлөлтгүй байсан 1924 оноос 1992 хүртэл төрийн засаглалын хувьд хэмжээт эрхт хаант засаглал мөн авторитари гэсэн үндсэн 2 нэр томьёотой нийгмийг туулсан байдаг.
Үндсэн хууль нь төр болон төрийн бус байгууллага, ААН, ард иргэд нийгмийн бусад субьектуудын хоорондын харилцаа холбоосыг зохицуулах, нийтээр заавал дагаж мөрдөх хууль дүрмийн цогц юм. Цаашлаад Үндсэн хууль нь үндсэндээ 2 зорилготой. 1-т Төрийн байгууллагуудын харилцааг зохицуулахаас гадна иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах юм.
Бидний зүгээс энэ хуулийн хөгжлийг хангах нэг үүрэг бол байнгын харьцуулсан болон цаг үедээ тохирсон судалгааны ажлууд хийж байх шаардлага. Мэдээж өөрчлөх үндсэн зорилго нь иргэдийн ахуйг дээшлүүлэх эрхэм зорилготой байх учиртай.
Гэхдээ энэ нь байнга өөрчлөөд бай гэсэн санаа огтоос биш юмаа.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг нийгэм, эдийн засгийн хөгжлөөсөө хамааран тодорхой хугацаагаар (заримдаа 25 жил дутам ч гэж ярьдаг) өөрчлөгдөж байдаг гэсэн ойлголтын дагуу судалгаа хийгээд үзэхэд энэ нь өрөөсгөл ойлголт гэдэг нь батлагдсан. Жишээ нь АНУ-ын түүхийг аваад үзвэл 1777 оноос хойш тодорхой өөрчлөлтүүдийг хийсэн боловч үндсэндээ 1960 оноос хойш нэг ч өөрчлөлт хийгдээгүй. Харин үүссэнээсээ хойш 229 жилийн турш нийт 5000 санал санаачилга гарч байсан ч нэгээхэн нь ч хэрэгжээгүй ил баримт байх юм.
Сүүлийн жилүүдэд Монголын улс төрийн амьдралд мөн л урьдын адилаар үндсэн хуулийг шинэчлэн сайжруулах, санал санаачилга ихээр яригдаж эхлэлээ. Олон жилийн өөрчлөх хүслийн шалтгааныг задалбал дараах өгүүлбэрүүд голчлон ноёлно. Гэхдээ зарим эрдэмтдийн анхааруулж буй нэг асуудал нь бид үндсэн хуулийнхаа ямар зүйл заалтыг өөрчлөх вэ гэдгээ бодохоос өмнө юуг засаж болохгүй вэ гэдгээ тохирох хэрэгтэй гэсэн нь ихээхэн чухал зүйлийг сануулаад байдаг. Мэдээж тодорхой өөрчлөх тэмүүлэлтэй болон түүнтэй холбоотой дараах санаанууд байна. Үүнд:
1. Засаглалын хэлбэрийг өөрчлөх. Улмаар цаад санаа нь Ерөнхийлөгчийн засаглалтай болох. Гэхдээ энэ хэрэгцээний цаад мөн чанар нь иргэд эрх баригчдын хариуцлагаас мултардаг нэгэндээ асуудлыг түлхэж, ойлгомжгүй байдал үүсгэдэг асуудлаас залхаж, ямарваа нэгэн хариуцлага хүлээлгэх, үүрэг өгөх нэг төрлийн лидертэй болох гэсэн тэмүүллээс үүдэлтэй гэсэн судалгаа гарчээ.
Гэтэл тэр хүслийн шийдэл нь угтаа Ерөнхийлөгчийн засаглал ч бус одоогийн үндсэн хуулиар гүйцэтгэх засаглал болох засгийн газар бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах ямар ч нөхцөл нь бүрдээгүйтэй холбоотой гэж олон эрдэмтэд санал нийлж байгаа нь надад мөн логиктой санагдлаа.
Мэдээжийн хэрэг засгийн газар сонгодог утгаараа кабинетаа бүрдүүлэхдээ Ерөнхий сайд нь багаа өөрөө томилдоггүй УИХ-ын саналаар сайд бүрийг нэг бүрчлэн бүрдүүлдэг нь дээрх асуудлын уг шалтгаан болтоо. Гарал үүсэл, томилогч нь УИХ-ын гишүүн байтал ухамсар муутай тэр сайд яалаа гэж Ерөнхий сайдыг тоож, хамтран ажиллах билээ. Иймд зарим судлаачдын "бид жинхэнэ засгийн газар, Ерөнхий сайдтай болмоор байна" гэж цөхрөнгөө баран хэлэх нь тэрээр хор уршгийг нь өдөр дутамд мэдэрдгийнх гэлтэй.
Дээрх асуудлыг эрдэмтэд судалгаатайгаар нотлохыг оролдсон байх юм. Жишээ нь одоогоор Дэлхий дээр байгаа нийт парламентын болон хагас парламентын засаглалтай 21 улсын 18 улс нь буюу 85 хувь нь Ерөнхий сайд нь кабинетаа өөрөө шийддэг хэлбэртэй байдаг байна. Харин манайд эсрэгээрээ. Гэхдээ шилжилтийн үед түр хэрэглэх шаардлага үүссэн байж болох юм. Гэсэн байлаа ч одоо нэгэнт ийм шаардлага үүсчээ.
Мөн үндсэндээ жил бүрийн төсвийн төслийг мөн л мэргэжлийн бус төлөөлөлтэй УИХ баталдаг нь засгийн газрын мэргэжлийн үндэслэлтэй төсвийг танигдахын аргаггүй болтол өөрчилдөг энэ гажуудалтай асуудлыг шийдэх шаардлага үүсжээ. Цаашлаад УИХ нь дурын үедээ ЗГ-ыг олонхын саналаар татан буулгах эрх нь улмаар ЗГ-ын бие даасан, бүтээмжтэй сонгодог утгаараа ажиллах боломжийг боомилж байгаа хэрэг юм. Мэдээж энэ бүгд бол бүх эрх мэдлийг ЗГ-т өг гэсэн үг огт биш юм. Дээрх өөрчлөлтийн үндсэн зорилго нь төрийн дээд байгууллагууд болох хууль тогтоох болон хуулийг хэрэгжүүлэх байгууллагуудын эрх мэдэл, үүрэг хариуцлагуудын зохистой харьцааг бий болгох билээ.
2. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээс санал асуулга авна гэдэг бол бас л бодох асуудал. Жишээ нь: Ямар асуудлыг яаж асуух нь их чухал байна. Үндсэн хуулийг өөрчлөх үү гү юу гэж асуугаад өөрчил гэсний дараа дурын өөрчлөлтийг оруулах нь иргэдийн саналыг, үзэл бодлыг хулгайлж буйгаас өөрцгүй юм гэж хашир ажиглагчид нэг бус удаа дуугарав. Олон улсад шалгарсан туршлагаар бол энэ асуудлыг өөрчлөлтийн төслөө боловсруулаад түүнийгээ нийтэд ил болгож санал асуулга авдаг жишээ байх. Ер нь үндсэн хуулийг өөрчлөх нь үдийн цайгаараа хийдэг тийм амар ажил биш юм байх. Ер нь үүнийг өөрчлөхөд амар байж болохгүй юм гэсэн санаа явж байна. Энэ бол улс орны оршин тогтнох, шийдлийн суурь баримт бичиг. Харин 2010 онд өөрчлөлт оруулах процедурын шат дарааллыг их нарийн боловсруулж баталсан байдаг. Учир нь 97 оны өөрчлөлтийг угтаа нэг намын хэдэн нөхдийн хэсэг хугацаанд хийсэн ажил гэхээсээ илүүтэй манай үндсэн хууль ийм л хялбар буюу энгийн ЗГ-ын хуулиар өөрчлөгддөг нь өөрөө суурь асуудалтайн шинж гэж харах хүн ч байна.
3. Дараагийн асуудал нь одоо байгаа үндсэн хуулийнхаа зүйл заалтыг хэм хэмжээг мэдлэгтэй болон мэдлэггүйгээс байнга зөрчин үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: Ерөнхийлөгч ерөнхий сайдыг сонгоход санал өгдөг, сайд нарыг сонгоход санал өгдөг, өрөөндөө дуудаж загнадаг, чиглэл өгдөг нь өөрөө үндсэн хуулиа мэдэхгүй ерөнхийлөгчийн эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж байгаа асуудал юм. Бүр үндсэн хуулийн манааг хийдэг Үндсэн хуулийн цэц хүртэл энэ асуудлаа буруугаар хэрэглэж, иргэдийн хувийн санал гомдлыг хүлээн авдаггүй гэх мэт асуудал яригдаж байна.
Эцэст нь Монгол улс 1990 онд зах зээлийн эдийн засагтай ардчилсан парламентын засаглалтай улсын тогтолцоог сонгосон. Бид ардчиллын туйлд нь хүрээгүй ба парламентын засаглалын үр шимийг хүртэх цаг хугацааны хувьд ч бусад улс оронтой харьцуулсан судалгааны хувьд ч болоогүй байна. Амьдралын, ахуйн гол ёс зүйн хэм хэмжээг дан хуулиар бус харин ихэнх хувийг нь соёл уламжлал, ухамсар ухаанаар зохицуулдаг байлтай. Бидэнд хууль, хуулийн өөрчлөлтөөс илүү сайн хүмүүжилтэй боловсролоос хамаарсан ухаарал, сэхээрэл илүү амгаланг авчрах юм.