- Миний талбайд юу байгаа бол? Олон л геологич үзлээ. Олигтой үр дүн байдаггүй. Яах вэ?
- Миний талбайд алт, зэс, газрын ховор байна. Цааш нь ямар хайгуулын ажил хийх вэ?
- Миний орд 78 тонн алтны нөөцтэй л дээ. 100 сая ам.доллараар зарна. Үнэлгээ нь болж байна уу?
- Бид хайгуулын ажлаа буруу хийсэн бололтой, судлаа олдоггүй, тасраад, агуулгаа барихгүй баларч байна даа.
- Шороон ордод соронзон хайгуул хийж болдоггүй гэх юм. Танайх хийгээд үр дүн хэлээд байна гэнэ. Яаж?
- Ах нь төслөө IPO хийлгэмээр байна. Миний талбай ч тасархай л даа.
- Би насаараа юм хайгаад олохгүй байна. Тэгэхээр чи ч олохгүй.
- Би энэ уул уурхайд чинь хамаг амьдрал, мөнгө хөрөнгөө зарцуулсан. Үнэхээр эрсдэлтэй салбар. Битгий л тийшээ ор.
- Порфир тийм амар олддоггүй юмаа. Манай Монголын хамгийн том компанийн эзэн хүртэл хайгуул руу хэзээ ч орохгүй гэж хэлэх хүртлээ хаширсан.
- Манай захирал миний үгэнд оролгүй Наран ургах зүг өрөмддөг байсан. Ихэнхдээ ламынхаа хэлсэн газар л өрөмдөнө. Тэгээд л дампуурсандаа
- Жорк гэж юу вэ? Порфир гэдэг чинь юу билээ?
- Геологичийнхоо үгэнд битгий итгэ.
- Уул уурхай чинь ерөөсөө л ёндой ш дээ. Мөрийтэй тоглоом.
- Би 4 жил шатаж явлаа. Одоо танайхаар л хийлгэе.
Монголд гэлтгүй газруудад ийм асуултууд, яриа хамгийн
их түгээмэл. Мэдээж эдгээр асуулт, ярианууд бүгд сууриараа маш
буруу.
Уул уурхай, ялангуяа геологи, ашигт малтмалын салбарыг
ямар ч салбартай зүйрлэшгүй түвэгтэй. Хэр баргийн овсгоотой бизнесмен Барилга,
Газар тариалан, Металлурги, Биотехнологи, Мэдээллийн технологи, Нанотехнологийн
салбарт хөнгөхөн гүйж ороод учрыг нь олчихно.
Харин уул уурхай ялангуяа геологи тийм биш. Өөрөөр
хэлбэл энгийн 3 хэмжээстэд бодож ойлгох асуудал биш. Тийм учраас ихэнх нь геологичийн
үгээр 100% явах шаардлага үүснэ. Харин геологичдоо итгэл алдаад ирэхээр бие
даан 3 хэмжээстээр бодож АЛДДАГ. Чухамдаа том орд 3 аас илүү хэмжээстэд сэтгэх,
цаг хугацаа, хөрөнгийг тэвчээртэй зарахыг шаардана, ингэж байж учир нь арай гэж
олдоно. Бид харин олдсон юмыг булааж авахдаа сайн. Харамсалтай нь үргэлжлүүлээд
маллаад явах чадвар байхгүй.
Геологидоо итгэл алдрах 2 үндсэн шалтгаан байна.
Геологийн ШУ-ыг 3 хэмжээстэд сэтгэж, үр дүнг нь байшин бариад дуусах дайны
хүлээлт өөртөө үүсгэж, улмаар ойлголтын зөрүү нь хүлээлтэд нь хүрэхгүй бол
шантрах, эргэлзэх, итгэл алдрахад хүрнэ. Дараагийн шалтгаан бол геологичдын ур
чадвар, ёс зүй, мэргэжлийн бус байдал. Үүнд ажлаа стандартын бус дутуу дулимаг,
хөнгөн яаруу хийх, улмаар сайн потенциалтай газрыг хог болгох, эсвэл ёс зүй,
хандлагын асуудалтай бол муу газрыг хий хөөргөх г.м.
Гэхдээ миний харж байгаагаар дэлхийн геологийн хөгжил,
түүний технологийн дэвшил, шинээр нээгдсэн онол арга зүй бол сүүлийн 30 жил
шилжилтийн нийгэмд туршлага хуримтлуулж амжаагүй Орос Монгол орны геологийн стандартаас
даруй 30-50 жил түрүүлж яваа санагддаг. Ялангуяа гүний хайгуул, томоохон
системийн чанартай порфирийн ордуудын онош, хайгуул, үр дүнгийн талаар бол их
хол.
Дэлхий бол энэ бэрхшээлийг 50 жилийн өмнө
туулаад, асуудлаа шийдсэн. Томоохон хэмжээний геологийн эрсдэлээс үүдсэн банк, санхүүгийн
байгууллагын дампуурлаас үүдэж, Австралид ордын нөөцийг баталгаажуулдаг ЖОРК,
Канадад NI-43-101 зэрэг стандартууд бий болж, геологийн эрэл хайгуулын ажил,
улмаар нөөцийг баталгаатай болгож, байгууллагуудын хөрөнгийг эрсдэлд
оруулахааргүй болгосон.
Уул уурхайн үйл явцын дунд гарч буй ямар ч түвшний
асуудал эргээд эрэл хайгуулын үе рүүгээ буцах нь түгээмэл. Ордын урьдчилсан,
нарийвчилсан ТЭЗҮ батлагдаж, үйлдвэр баригдсан байх хүртэл үед хайгуулын анхан
шатны ажлыг нягтлах, онош, дүгнэлт зөв гарсан эсэхэд анхаарал хандуулах
хэмжээнд хүрнэ. Учир нь эрэл хайгуулын ажлыг дутуу дулимаг хийснээс,
ордын гарал үүсэл, төрөл зүйл зөрснөөс үүдэж ордын нөөц буруу бодогдох, улмаар
оновчтой биш хүчин чадал, технологи сонгох, үр дүнд нь үйлдвэрийн зардал өсөж,
эдийн засгийн ашиггүй болох зэрэг эрсдэл энүүхэнд.
Монгол улсад нийт 3000 ширхэг ашигт малтмалын
тусгай зөвшөөрөл байдаг. Үүний 1500 орчим нь ашиглалтын тусгай зөвшөөрөл, орд
гэсэн үг.
Эдгээрийн ихэнх нь буюу 90% нь социализмын үед
Оросуудын эрэл хайгуул, зураглалаар олдсон ил гарштай, харьцангуй жижиг төрлийн
ашигт малтмал бүхий ордууд.
Ихэнх нь жоншны судлууд, вольфрам, нүүрс, шороон болон
үндсэн алт. Жишээ нь литийгийн 3 хан судалгаа бүхий орд байдаг.
Харин одоо эдийн засгийн үр ашигтай нь батлагдаад
амжилттай ажиллаж байгаа үндсэн ордууд бол ОТ, Цагаан цахир, Бороо, Баян айраг
г.м голдуу уул уурхай хийж сурсан Барууны ялангуяа Австрали Канад Английн
компаниуд. Та анзаарсан бол үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй төсөл гарын 5
хуруунд байна. Бидэнд тэдний ажлын дадал, хувийн зохион байгуулалт, арга
аргачлал, мэргэжлийн ёс зүй, зөвлөх үйлчилгээ авах соёл, хамтын ажиллагааны
соёл, менежмент байхгүй болохоос бусад нь байна (бараг байгаа юм үлдэв
үү).
Гэтэл геологич хүний чадавхыг шалгаж, нөгөө л 30
(хэтрүүлэгтэй жишээ) хэмжээстэд сэтгэн бодуулж, ажил үүргээ дэндүү
хариуцлагатай орчин цагийн онол арга зүй, технологи, төслийг цогцоор нь харах
чадвар, туршлагад суурилан хийсний үр дүнд олдог дараагийн 1000-1500м гүнд буй
Оюутолгой, Хармагтай, Зуун мод, Гацуурт, Алтан нар, Баян хөндий гэх мэт
баялгийг нөгөө л Австрали, Канадууд олно. Тэдэнд туршлага, технологи, мөнгө
байна. Гэхдээ хамгийн чухал нь мөнгө биш юм. Сайн геологич, түүний баг манай
улсын дундаас доош хэмжээний бизнесмений хөрөнгөөр ийм том ордыг урьдчилан
тодорхойлж чадна. Тэрнээс ч цааш явуулж чадна.
Зөвлөх үйлчилгээний зөвлөх ажил ихэнхдээ танд ямар
зөвлөх үйлчилгээг, яаж зөв авах талаар зөвлөж эхэлнэ. Учир нь яг ямар зөвлөгөө
авах тухайгаа ялангуяа банк санхүүгийн ямар ч дэлхийн том байгууллага хэлж,
даалгавар өгч чаддаггүйг.. нөгөө талаас захиалагч айлаа яг юу хүсээд байгааг ойлгож
чадахгүй цаг алдах тохиолдолтой багагүй дайралдаж байв.
Хоёр талтай биечлэн уулзалт хийж, юу хүсээд байгааг нь
тогтоож, ойлгуулах гэдэг хамгийн чухал хэсэг нь санагддаг.
Үгүй бол таны төслийн нөхцөл байдлаас шалтгаалж, ямар
ажил түрүүлж хийх нь янз бүр. Монголд бол ихэнхдээ л хайгуулын ажил хийгдээгүй
талбайнууд. Хийсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй байх магадлал нь 99%-тай. Мэдээж нөөцийг дутуу бодсон, эсвэл ажлаа үнэхээр сайх хийсэн газар ч
бий.
Заримдаа Дэлхийн хамгийн мундаг компаниар нөөцөө
бодууллаа, танайхаар хөндлөнгийн дүгнэлт хийлгэе гэж ирнэ. Мэдээж 2 зорилготой.
Томоохон шийдвэр гаргахынхаа өмнө давхар шалгуулж буй хэрэг. Эсвэл хийлгэсэн
ажлаа өөрөө ойлгоогүйгээс эсвэл үр дүн нь муу гараад түүндээ итгэхийг хүсэхгүй,
сайн мэдээг хүчээр сонсох гэсэн улс их.
Иймд өөрийн төслийн үнэ цэнэ, потенциалыг зөв
олж мэдэх, олон улсын хэмжээнд баталгаажсан хөрөнгө болгох, улмаар амжилттай
зарж борлуулах, эсвэл хөрөнгө босгох хүсэлтэй хэн нэгэн байвал мэргэжлийн нэр
хүндтэй, олон улсын стандартаар ажил хийдэг хариуцлага үүрэх чадвартай уул
уурхайн зөвлөх үйлчилгээний компанид хандаарай.
Бид таныг төслийнхөө потенциалыг зөв мэдэж
амжилгүй дараагийн шийдвэрээ гаргах, улмаар төслөө алдах, үнэ цэнийг нь
унагаах, хямд зарах, эсвэл их хэмжээний хөрөнгө зарцуулж алдах, түүнийг дагасан
олон хортой үр дагаварт гүнээ санаа зовж байдаг.
Уул уурхайн салбарын зөвлөх үйлчилгээний төрлийн
талаар. Жишээ нь:
Exploration
- Exploration plans and strategies
- Identifying resource targets
- Managing and processing exploration data
- Geological consulting and modeling
- Resource estimation and reporting to international standards; JORC, NI 43-101
Project feasibility
- Concept, Scoping, Preliminary economic assessment (PEA), Pre-feasibility studies
- Strategic project planning; option analysis, trade off studies
- Reporting to international standards; JORC, NI 43-101
- Mine planning; deposit characterization, mine limit determination, mine limit determination, design, scheduling, fleet estimation, economic modeling
- Peer review and audit
- Processing metallurgical test work program design and management
- Permitting assistance
- Social and Environmental assessment
- Geotechnical evaluation
-
Project Funding
- Bankable Documents
- Independent Expert and technical
specialist reports for public disclosure documents (ASX,
HKEX, TSX, AME, LSE, SGX) - Independent engineer and due diligence for financiers and investors
- Independent engineer audits and reviewers
- High level technical reviews Merger and acquisition assistance
- Mine valuation (Valmin, CIMVAL)
Mine Development
- Short, Medium and Long-Term Mine Planning
- Contractor Tendering and Selection; Contract documentation, Shadow Bid, Tender -Evaluation and selection
- Detail mine design
- Mine Ventilation design
- Maintenance planning
- Approval and permitting assistance
- Construction monitoring
- Completion certification
- Environmental social management plans
Mine Operation
- Short, Medium and Long-Term Mine Planning
- Contract management
- Detail Mine design
- Mine ventilation surveys
- Maintenance planning
- Options analysis and project optimization studies
- Project cost audit and analysis
- Operations economic modelling and budgeting
- Environmental social management plans
- Process audits
- Process advisory
Mine Closure
- Mine closure and rehabilitation plans
- Post closure audits
·
Монгол бол дэлхийд бүрэн судлагдаагүй байгаа дараагийн томоохон ордууд
олдох
магадлалтай үнэхээр сонирхолтой
геологи, ашигт малтмалын бүс нутаг юм.
Чилийн
"Коделко" групп. Ройтерс агентлаг